Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ сард дөрвөн барилдаан болно

Монголын бөхийн өргөөнд энэ сард болох хүчит бөхийн барилдааны хуваарь гарчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сард дөрвөн барилдаан болно
Энэ сард дөрвөн барилдаан болно. Зураг: МҮОНРТ

Монголын бөхийн өргөөнд энэ сард болох хүчит бөхийн барилдааны хуваарь гарчээ. Эхнийх нь буюу маргааш Барилгын цэргийн 80 жилийн ойд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаанаар эхлэх аж. Уншигч та дараах хуваарийг сонирхоно уу.

Энэ сард болох барилдааны хуваарь:

III.10 – 11:00 цагаас Барилгын цэргийн 80 жилийн ойд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан.

III.18 – 14:00 цагаас ЗХ-ний 95 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан.

III.20 – 14:00 цагаас Казак түмний Наурызын баярт зориулсан аймаг, цэргийн болон залуу 256 бөхийн барилдаан.

III.27 – 14:00 цагаас Монгол Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болно.

Хуваалцах