Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэ сарыг дуустал гурван барилдаантай

Ховд аймгийн арслан Лааганы Найдангийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болох бол 26-ны пүрэв гарагт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ сарыг дуустал гурван барилдаантай
Энэ сарыг дуустал гурван барилдаантай. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний бөхийн өргөөнд энэ сард олон барилдаан болж байна. 11 дүгээр сарын 22-нд буюу ирэх ням гарагт Ховд аймгийн арслан Лааганы Найдангийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болох бол 26-ны пүрэв гарагт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно.

Харин 29-ний ням гарагт Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаантай.

Хуваалцах