Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд

1756 оны энэ өдөр Австрийн хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт мэндлэв.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Энэ өдөр дэлхийн түүхэнд. Зураг: МҮОНРТ

1756 оны энэ өдөр Австрийн хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт мэндлэв.

1710 оны энэ өдөр I Петр хаан Оросд улсын төсвийг анх удаа бий болгожээ.

1820 оны энэ өдөр Антарктидыг нээжээ.

1859 оны энэ өдөр Оттава хотыг Канадын нийслэлээр зарласан байна.

1879 оны энэ өдөр Томас Эдисон цахилгаан дэн зохиогчийн эрхийг авчээ.

1913 оны энэ өдөр Англид эмэгтэйчүүд сонгууль өгөх эрхтэй болсон байна.

1924 оны энэ өдөр Москва хотод Лениний бунхны нээлт болсон.

1926 оны энэ өдөр Шотландын инженер Жон Бэрд телевизор зохион бүтээжээ.

1985 оны энэ өдөр ЗХУ-д кока колаг худалдаалж эхлэв.

1987 оны энэ өдөр Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосон байна.

Хуваалцах