Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэтхэг улс пуужин туршив

Энэтхэг улсын Зэвсэгт хүчин цөмийн цэнэгт хошуу зөөвөрлөж чадахуйц баллистик пуужин туршсан байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэг улс пуужин туршив
Энэтхэг улс пуужин туршив. Зураг: МҮОНРТ

Энэтхэг улсын зэвсэгт хүчин цөмийн цэнэгт хошуу зөөвөрлөж чадахуйц баллистик пуужин туршсан байна. Пуужинг Орисса мужийн Чандипур талбайд өнөөдөр амжилттай туршлаа. “Притхви-II” гэдэг энэ баллистик пуужин 350 км тусгалтай аж.

“Hindu” сонинд мэдээлснээр энэ туршилт нь Энэтхэг улс ямарваа зэвсэгт ажиллагааны эсрэг бэлэн байдалд байдгийг харуулах зорилготой гэжээ. Дашрамд дурдахад, Энэтхэг улс 2003 онд “Притхви-II” баллистик пуужинг бүтээж байсан билээ. Тус пуужин 500-1000 кг жинтэй цэнэгт хошуу зөөвөрлөх чадвартай бөгөөд өнгөрсөн наймдугаар сард пуужинг туршсан аж.

Хуваалцах