Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэтхэгчүүд БНХАУ-ын бөхчүүдэд виз олгосонгүй

Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болж буй уг тэмцээн энэ сарын 23-нд өндөрлөх бөгөөд үүнд 40 хүний бүрэлдэхүүнтэй хүчирхэг багаа илгээхээр төлөвлөж байсан БНХАУ-ын тамирчид хүрэлцэн очиж чадаагүй байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгчүүд БНХАУ-ын бөхчүүдэд виз олгосонгүй
Энэтхэгчүүд БНХАУ-ын бөхчүүдэд виз олгосонгүй. Зураг: МҮОНРТ

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөөр эхэлж байна.

Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болж буй уг тэмцээн энэ сарын 23-нд өндөрлөх бөгөөд үүнд 40 хүний бүрэлдэхүүнтэй хүчирхэг багаа илгээхээр төлөвлөж байсан БНХАУ-ын тамирчид хүрэлцэн очиж чадаагүй байна.

Учир нь шинэ короновирусээс шалтгаалж Энэтхэгчүүд дээрх улсын тамирчдад виз олгоогүй аж.

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:

Хоёрдугаар сарын 18-нд

14:00-17:00 Сонгомол бөхийн 55-63-77-87-130 кг жингийн урьдчилсан, дагах барилдаан

20:00 - 20:30 Нээлтийн ажиллагаа

20:30-23:30 Сонгомол бөхийн 55-63-77-87-130 кг жингийн шигшээ барилдаан

Хоёрдугаар сарын 19-нд

14:00-17:00 Сонгомол бөхийн 60-67-72-82-97 кг жингийн урьдчилсан, дагах барилдаан

20:30-23:30 Сонгомол бөхийн 60-67-72-82-97 кг жингийн шигшээ барилдаан

Хоёрдугаар сарын 20-ны өдөр

14:00-17:00 Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдйин 50-55-59-68-76 кг жингийн урьдчилсан, дагах барилдаан

20:30-23:30 Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдйин 50-55-59-68-76 кг жингийн шигшээ барилдаан

Хоёрдугаар сарын 21-ний өдөр

14:00-17:00 Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдйин 53-57-62-65-72 кг жингийн урьдчилсан, дагах барилдаан

20:30-23:30 Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдйин 53-57-62-65-72 кг жингийн шигшээ барилдаан

Хоёрдугаар сарын 22-ны өдөр

14:00-17:00 Чөлөөт бөхийн 57-65-70-79-97 кг жингийн урьдчилсан, дагах барилдаан

20:30-23:30 Чөлөөт бөхийн 57-65-70-79-97 кг жингийн шигшээ барилдаан

Хоёрдугаар сарын 23-ны өдөр

14:00-17:00 Чөлөөт бөхийн 61-74-86-92-125 кг жингийн урьдчилсан, дагах барилдаан

20:30-23:30 Чөлөөт бөхийн 61-74-86-92-125 кг жингийн шигшээ барилдаан болно.

Хуваалцах