Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэтхэгийн шатрын дасгалжуулагч Монголд иржээ

Энэтхэг улсын өсвөрийн шатрын шигшээ багийн дасгалжуулагч Атану Лахири, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр нарыг БТСХТ-ийн дарга Д.Жаргалсайхан, УААХ-ийн дарга Т.Батзориг нар хүлээн авч уулзлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгийн шатрын дасгалжуулагч Монголд иржээ
Энэтхэгийн шатрын дасгалжуулагч Монголд иржээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэг улсын өсвөрийн шатрын шигшээ багийн дасгалжуулагч Атану Лахири, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр нарыг БТСХТ-ийн дарга Д.Жаргалсайхан, УААХ-ийн дарга Т.Батзориг нар хүлээн авч уулзлаа.

Атану Лахири нь шатрын олон улсын мастер бөгөөд шилдэг их мастер болох Сурьяа Гангули, Сандипан Чанда, Саптарши Рое нартай ажиллаж байсан туршлагатай билээ. Тэрбээр 2014 онд Непал Улсын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар, 2012, 2015 онд Словен, Өмнөд Африк Улсад болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Энэтхэг Улсын ерөнхий дасгалжуулагчаар, Норвеги Улсад болсон шатрын олимпиадад Бутан Улсын багийн дасгалжуулагчаар, 2015, 2016 оны өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд /БНСУ, Монгол/ дасгалжуулагчаар тус тус ажилласан юм.

Хуваалцах