Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэтхэгийн цагдаа нар зэвсэгт босогчийг баривчилжээ

Энэтхэгийн цагдаа нар зартай зэвсэгт босогч Ясин Баткалыг Балба-Энэтхэгийн хилийн орчим явуулсан цагдаагийн тусгай ажиллагаагаар баривчилжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгийн цагдаа нар зэвсэгт босогчийг баривчилжээ
Энэтхэгийн цагдаа нар зэвсэгт босогчийг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн цагдаа нар зартай зэвсэгт босогч Ясин Баткалыг Балба-Энэтхэгийн хилийн орчим явуулсан цагдаагийн тусгай ажиллагаагаар баривчилжээ. Тэрээр Энэтхэгийн Мужахед нэртэй зэвсэгт бүлэглэлийн үүсгэн байгуулагч аж.

Гуч гаруй настай тэрээр Энэтхэг улсад хэд хэдэн удаа зэвсэгт халдлага үйлдэж, олон хүний амийг хороосон гэнэ. Мужахед бүлэглэл 2007 оны арваннэгдүгээр сард Уттар Прадеш мужид анх халдлага үйлдсэн аж. Түүнээс хойш Мумбай, Бангалор, Шинэ Дели хотуудад халдлага үйлджээ. Тус бүлэглэлийг Пакистаны Лашкар-и-Тайба, Жайш-и-Мохаммед бүлэглэлүүдтэй холбоотой гэж үздэг юм. Мөн тэр 2010 онд Пуне хотод байрлах Герман зоогийн газарт бөмбөг дэлбэлж, 17 хүний амийг хороосны тав нь гадаадын иргэн байжээ.

Хуваалцах