Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Энэтхэгийн утаа онц байдал зарлах түвшинд хүрлээ

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотод утааны улмаас ирэх гурван өдрийн турш сургууль, цэцэрлэгүүд үүдээ барих шаардлагатай болсныг хотын захирагч албан ёсоор мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгийн утаа онц байдал зарлах түвшинд хүрлээ
Энэтхэгийн утаа онц байдал зарлах түвшинд хүрлээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотод утааны улмаас ирэх гурван өдрийн турш сургууль, цэцэрлэгүүд үүдээ барих шаардлагатай болсныг хотын захирагч албан ёсоор мэдэгдлээ. Мөн утаанаас үүдэн үзэгдэх орчин муудсаны улмаас барилга байгууламж барих, нураах ажлуудыг ирэх өдрүүдэд хийхийг хориглоод байна.

Хэрвээ байдал дээрдэх төлөвгүй байвал энэ хугацааг сунгаж магадгүй бөгөөд тээврийн хэрэгслүүдийг дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оруулах тухай ч тэрбээр мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор Нью Дели хот даяар 5000 сургууль үүдээ барихад хүрсэн тухай хэвлэлүүд уламжилж байна.

Агаарын чанарын асуудал ийм нөхцөл байдалд хүртлээ муудсан шалтгааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн Дивали баярын үеэр галт наадам зохиосонтой холбоотой гэж тайлбарлаж байна. Тус хотод агаарын чанарын үзүүлэлт маш муу буюу 1 куб метр агаар дахь тоосонцрын хэмжээ ердийн үеийнхээс гурав дахин ихэсчээ. Иймд иргэд аль болох гэрээс гарахгүй байх болон амны хаалт зүүхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөөд байна.

Нью Дели хот нь 21 гаруй сая хүн амтай бөгөөд үйлдвэржилтээс үүдсэн агаарын бохирдол ихтэй хот юм. Гэвч энэ удаагийнх шиг гамшгийн түвшинд хүрч байгаагүй тухай албаныхан хэлж байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар Өмнөд Азийн орнуудад 620 сая хүүхэд агаарын бохирдолтой нөхцөлд амьдарч байна. Ийнхүү агаарыг бохирдуулж байгаа гол хүчин зүйлүүдэд авто машины утаа, нүүрсний хэт их хэрэглээ, хог шатааснаас үүдсэн тоосонцор, угаар зэрэг багтаж байна.

Хуваалцах