Энэтхэгт болох тэмцээн цуцлагдаж, Унгарт зохиохоор зөвшилцөж байна
Мөн FIBA 3Ч3 U17 Asia Cup, FIBA 3Ч3 Asia Cup тэмцээнүүд ч товлогдсон өдрүүдээсээ хойшилж байгааг мэдэгдлээ.
Мэдээллийн алба

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Энэтхэг Улсын Банглоре хотод энэ сарын 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулагдах байсан “Токио-2020” олимпын наадмын 3х3 төрлийн эрх олгох тэмцээн Сovid-19 вирусийн тархалтын улмаас хойшлогдохоор болжээ.
Тус тэмцээнд нийт эрэгтэй, эмэгтэй 20 улсын шигшээ баг олимпын эрхийн төлөө өрсөлдөх байсан юм.
Уншигч танаа хэсгийн онолтыг танилцуулья.

Олимпын эрхийн тэмцээнийг ирэх дөрөвдүгээр сард Унгар Улсын Будапешт хотод зохион байгуулах талаар IOC буюу Олон улсын олимпын хороо, FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой зөвшилцөж байгаа ажээ.
Мөн FIBA 3×3 U17 Asia Cup, FIBA 3×3 Asia Cup тэмцээнүүд ч товлогдсон өдрүүдээсээ хойшилж байгааг мэдэгдлээ.


















