“Энх-мэнд” хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг хийгджээ
“Монголын Алт” (МАК) ХХК нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран эх, хүүхэд, нярайн мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Энх-Мэнд” хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн Мандах суманд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 2026 гуравдугаар сарын 04–06-ны өдрүүдэд зохион ба
Мэдээллийн алба

“Монголын Алт” (МАК) ХХК нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран эх, хүүхэд, нярайн мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “Энх-Мэнд” хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн Мандах суманд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 2026 гуравдугаар сарын 04–06-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус үзлэгт давхардсан тоогоор 255 хүүхэд, 78 эмэгтэй хамрагдсан байна. Эмэгтэйчүүдийн үзлэгийн үеэр 1 жирэмсэн эхийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, зөвлөгөө өгсөн бол 1 эхийг дараагийн шатлалын хяналтад хамруулах зөвлөмж өгсөн.

Хүүхдийн үзлэгийн хүрээнд:
Чих, хамар, хоолойн эмчийн үзлэг–260
Мэдрэлийн эмчийн үзлэг –248
Нүдний эмчийн үзлэг – 210
Дүрс оношилгооны эмчийн үзлэг – 255 удаа тус тус хийгдэв.
Үзлэгийн үеэр сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдэд хараа шалгах, өнгө ялгах чадварыг тодорхойлох, нүдний өмнөд болон арын хэсгийн үзлэг хийх, мөн рефракцийн гажиг болон нүдний эмгэгийг илрүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх үзлэг хийж, шаардлагатай хүүхдүүдийг дараагийн шатлалын эмнэлэгт илгээх зөвлөмж өглөө.
Мэдрэлийн эмчийн үзлэгээр хөгжлийн бэрхшээл сэжигтэй, хэл ярианы бэрхшээлтэй, булчин мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй хүүхдүүдийг илрүүлэн оношилсон. Мөн чих, хамар, хоолойн архаг эмгэгтэй, мэс заслын заалттай 7 хүүхдийг дараах шатлалын эмнэлэгт илгээсэн.

Өсвөр насны 150 орчим хүүхдэд хийсэн шинжилгээгээр 40–45 хувьд нь шээсний замын болон өгсөх замын халдварын үеийн эхо өөрчлөлт илэрсэн бөгөөд мэс заслын эмчилгээ шаардлагатай 4 хүүхдийг илрүүлж, аймгийн нэгдсэн эмнэлэгт цаашдын оношилгоо, эмчилгээнд хамруулахаар илгээв.
Түүнчлэн үзлэгийн үеэр хүүхдүүд болон эцэг эх, асран хамгаалагчдад эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.


















