"Энх мэндийн хадаг" тоглолт болно
Аялгуут дуугаараа хөглөгдөж байдаг дуунд дуртай монголчууддаа зориулан “MNC” телевизээс “Энх мэндийн хадаг” нэртэй нийтийн дуучдын хамтарсан теле концертыг зохион байгуулж байгаа билээ.
Мэдээллийн алба

Аялгуут дуугаараа хөглөгдөж байдаг дуунд дуртай монголчууддаа зориулан “MNC” телевизээс “Энх мэндийн хадаг” нэртэй нийтийн дуучдын хамтарсан теле концертыг зохион байгуулж байгаа билээ. Тоглолт нийтийн дууны үе, үеийн төлөөлөгч нар нэгэн дээвэр дор хуран чуулахаараа онцлог юм.
Тоглолтод МУГЖ дуучин С.Жавхлан, МУГЖ дуучин С.Батсүх, МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ У.Далантай, МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, МУГЖ дуучин Э.Бүрнээбаяр, МУГЖ дуучин Ө.Уянга, дуучин Д.Намсрайноров, "Увертюра", "Шуранхай" хамтлаг зэрэг олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн дээжээс сонордуулах аж.
Тоглолт энэ сарын 30-нд 19:00 цагаас Улсын Драмын Эрдмийн театрт болох гэж байна.


















