Эннио Морриконе таалал төгсчээ
Алдарт хөгжмийн зохиолч Ромын клиник эмнэлэгт нас барсан байна.
Мэдээллийн алба

Италийн хөгжмийн зохиолч, удирдаач Эннио Морриконе 2020 оны долоодугаар сарын 6-нд таалал төгсөв. Алдарт хөгжмийн зохиолч Ромын клиник эмнэлэгт нас барсан байна.
Эннио Морриконе 1928 оны арваннэгдүгээр сарын 10-нд Ромд төрсөн. Италийн хөгжмийн зохиолч, аранжировщик, удирдаач агуу нэгэн байсан юм. Тэрээр голчлон кино, телевизийн бүтээлийн хөгжим зохиодог байв. Түүнчлэн Эннио Морриконе Италийн Бүгд найрамдах улсын Гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан бөгөөд Оскарын хоёр шагналын эзэн болж байсан.


















