Эрчим хүч хэмнэх тоолуур хэрэглээнд нэвтрүүлнэ
Өрхийн хэрэгцээнд хуучны механик тоолуураас илүү электроныг ашиглавал цахилгаан эрчим хүч хэмнэх боломжтойг албаныхан хэллээ.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд 600 мянга орчим тоолуур айл өрх, албан байгууллагын хэрэгцээнд ашиглагдаж байгаагаас 100 мянга нь механик тоолуур байна. Гэтэл механик тоолуур цахилгаан зарцуулалтыг 2.5 хувийн зөрүүгээр алдаж гаргадаг байна. Харин электрон тоолуур хамгийн ихдээ нэг хувийн зөрүү гаргах магадлалтайг Стандартчилал хэмжил зүйн газраас тогтоожээ. Өнөөдрийн байдлаар Стандартчилал хэмжил зүйн газраас тусгай зөвшөөрөл авсан 200 ААН байгууллага 60 төрлийн тоолуур оруулж ирж байна. Өрхийн хэрэгцээнд хуучны механик тоолуураас илүү электроныг ашиглавал цахилгаан эрчим хүч хэмнэх боломжтойг албаныхан хэллээ. Тиймээс тус газар энэ сарын зөвлөлийн хурлаараа тусгай зөвшөөрөлтэй компаниудын оруулж ирж байгаа электрон тоолуурт хийсэн “Хэмжих хэрэгслийн болон стандартчилсан загварын туршилт”-ыг хэлэлцэн баталж хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаар тус газрын ахлах мэргэжилтэн Д. Шаравдорж онцлов. Яриаг хүлээн авна уу.


















