Эрчим хүчний байгууллагуудад боловсон хүчин дутагдалтай байна
Төрийн мэдэлд байдаг эрчим хүчний байгууллагуудад ажиллах чадварлаг боловсон хүчин байхгүй болж байна гэж тус салбарынхан хэлж байна. Өнгөрсөн жилийн хувьд эрчим хүчний салбарт 10 мянга гаруй албан хаагч ажиллаж байсан.
Мэдээллийн алба

Тэдний сарын дундаж цалин 824 мянган төгрөг байжээ. Салбарын яамны хувьд эрчим хүчний үнэ, тарифыг өсгөх бодлоготой уялдуулан ажилчдынхаа цалинг нэмэх бодлого барих юм байна. Эрчим хүчний тарифыг үе шаттайгаар нэмж, 2014 онд алдагдлаа нөхөх учраас эрчим хүчний салбарын хөгжил гайгүй болно гэж Эрчим хүчний яамныхан үзэж байна. Энэ талаар ЭХЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Энхтайванаас тодруулснаа та бүхэндээ хүргэж байна.