Эрчим хүчний хамгийн бага гүйцэтгэлийн стандартыг нэвтрүүлэх асуудлаар зөвлөлдөв
Озоны үндэсний алба, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран “ГХФН бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)-ийн II үе шат”-ын хүрээнд Эрчим хүчний хамгийн бага гүйцэтгэлийн стандарт (MEPS) болон шошгожуулалтын тогтолцоог нэвтрүүлэх асуудлаарх оролцогч талуудын уулзалтыг 2026 оны 5 дуга
Мэдээллийн алба

Озоны үндэсний алба, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран “ГХФН бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)-ийн II үе шат”-ын хүрээнд Эрчим хүчний хамгийн бага гүйцэтгэлийн стандарт (MEPS) болон шошгожуулалтын тогтолцоог нэвтрүүлэх асуудлаарх оролцогч талуудын уулзалтыг 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтаар эрчим хүчний хэмнэлттэй хөргөлт, агааржуулалт, дулааны насосны тоног төхөөрөмжийн хэрэглээг нэмэгдүүлэх, MEPS болон шошгожуулалтын тогтолцоог нэвтрүүлэх, холбогдох бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв.
Мөн Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар багатай хөргөх бодисын хэрэглээг дэмжих, эрчим хүчний үр ашигтай зах зээлийг хөгжүүлэх, техникийн ажилтнуудыг гэрчилгээжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтад төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоодын 70 гаруй төлөөлөл оролцож, эрчим хүчний хэмнэлт болон озон хамгааллын бодлогын уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.


















