Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эрчим хүчний хэмнэлттэй зуухыг иргэдэд хямд олгоно

Эрчим хүчний хэмнэлттэй зуухыг хямд үнээр Нийслэлийн иргэдэд олгох төсөл энэ онд хэрэгжиж дуусна гэж албаныхан хэллээ. Тодруулбал өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 110 мянган айл өрхөд утаа бага ялгаруулдаг зуух олгосон байна. Тэгвэл энэ сарын 15-аас эхлэн 45 000 өрхөд БГД, БЗД,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрчим хүчний хэмнэлттэй зуухыг иргэдэд хямд олгоно
Эрчим хүчний хэмнэлттэй зуухыг иргэдэд хямд олгоно. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний хэмнэлттэй зуухыг хямд үнээр Нийслэлийн иргэдэд олгох төсөл энэ онд хэрэгжиж дуусна гэж албаныхан хэллээ. Тодруулбал өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын 6 дүүргийн 110 мянган айл өрхөд утаа бага ялгаруулдаг зуух олгосон байна. Тэгвэл энэ сарын 15-аас эхлэн 45 000 өрхөд БГД, БЗД, СБД, ХУД, ЧД-т байрлах 2-3 байнгын цэг, дүүрэг бүрт ажиллах 11 гэр цэгээр дамжуулан бүрэн шаталттай зуухыг борлуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Зуухыг хэрхэн хямдруулж, иргэдэд яаж олгох талаар НЗДТГ-ын харъяа Улаанбаатар-Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболдоос тодруулснаа та бүхэндээ хүргэж байна.

Хуваалцах