Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Эрчим” клуб өрсөлдөгчдөө нэг ч оноо өгсөнгүй

Охид, эмэгтэйчүүдийн футзалын лигийн тэмцээний 18-аас дээш насанд нийт зургаан багийн тамирчид өрсөлдөж бүгд эхний тоглолтоо хийгээд байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрчим” клуб өрсөлдөгчдөө нэг ч оноо өгсөнгүй
“Эрчим” клуб өрсөлдөгчдөө нэг ч оноо өгсөнгүй. Зураг: МҮОНРТ

Охид, эмэгтэйчүүдийн футзалын лигийн тэмцээний 18-аас дээш насанд нийт зургаан багийн тамирчид өрсөлдөж бүгд эхний тоглолтоо хийгээд байна. Өнөөдрийн сүүлийн тоглолт цагаан өмсгөлтэй “Эрчим” клуб, шар өмсгөлтэй “Туулын том тулнууд” багийн хооронд боллоо.

Тоглолтын эхний үед хоёр багт нэг ч гоол ороогүй. Гэхдээ “Туулын том тулнууд” баг хамгаалалт нягт байснаас гадна довтолгоо, өөрийн бүсээс цохисон хүчтэй цохилтоор өрсөлдөгчдөө сандаргаж байв. Гэвч “Эрчим” клубын зургаа дугаартай багийн ахлагч Э.Хүслэнзаяа гоол оруулж багаа сэргээсэн бөгөөд Д.Төгсжаргал, Т.Ивээл, Д.Ариунбулган нар багийнхаа гоолыг үргэлжлүүлснээр тэд 4:0 харьцаатай хожил байгууллаа.

"Эрчим" клуб дараагийн тоглолтоо "Хад" клубын эсрэг хийх бол эхний тоглолтдоо ялагдал хүлээгээд байгаа "Туулын том тулнууд” клуб "Зөгийнүүд"-тэй учраа таарлаа.

Хуваалцах