Эрдэмтэд устаж үгүй болсон амьтны РНХ-г сэргээжээ
Швед улсын эрдэмтэд устаж үгүй болсон Тасманийн бар буюу Австралийн уугуул уутат барын РНХ молекулыг амжилттай сэргээсэн гэж мэдээллээ.
Мэдээллийн алба

Швед улсын эрдэмтэд устаж үгүй болсон Тасманийн бар буюу Австралийн уугуул уутат барын РНХ молекулыг амжилттай сэргээсэн гэж мэдээллээ.
РНХ буюу рибонуклейний хүчил нь ДНХ-тэй ерөнхийдөө төстэй боловч ДНХ нь хос хэлхээнээс бүрддэг, РНХ нь дан хэлхээнээс бүрддэг, мөн зөвхөн генетикийн мэдээлэл илгээдэг гэдгээрээ ялгаатай.
Тэгвэл энэ удаагийн эрдэмтдийн ололт нь устаж үгүй болсон амьтны РНХ-г сэргээсэн анхны ололт болж байна.
Эрдэмтэд энэ туршилтынхаа үр дүнд Тасманийн барыг эргэж амьдруулах зорилго агуулаагүй, харин РНХ-д халдварладаг вирус хэрхэн хувьсан өөрчлөгддөгийг судлах зорилготой гэж тайлбарлаж байна.
РНХ-н вирусээр ханиад, томуу, САРС, ковид, хумхаа, гепатит, эбола, улаанбурхан зэрэг өвчин үүсгэгддэг байна.


















