Эрдэнэмандал сумын харваачид цомын эзэн болов
Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд улсын мөсний шагайн цомын тэмцээн Архангай аймгийн Өлзийт суманд амжилттай болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд улсын мөсний шагайн цомын тэмцээн Архангай аймгийн Өлзийт суманд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын баг харваачид амжилттай оролцож цомын эзэн төдийгүй хоёрдугаар байрын эзэд болсон байна. Удаах байрт Улаанбаатар хотын Мандахбаяр ахлагчтай баг орсон бол дөрөвдүгээр байрт Эрдэнэбулган сумын Ганхуяг ахлагчтай багийн харваачид оржээ. Тэмцээнд Улаанбаатар, Архангай, Эрдэнэт, Төв аймгийн 28 баг тус бүр зургаан харваачидтайгаар оролцсон байна. Улсын мөсний шагайн холбоо энэ үеэр бага хурлаа хуралдуулж холбооны дүрэм, журамд нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн бөгөөд аймгийн мөсний шагайн холбооны тэргүүн аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийг улсын мөсний шагайн холбооны удирдах зөвлөлийн гишүүнд 100 хувийн саналаар сонгожээ.


















