Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

"Эрдмийн оргил" сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад эрт илрүүлгийн үзлэг хийж эхэллээ

Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй 6 настнуудын нүд, шүд, зүрхний эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг Налайх дүүрэгт эхэллээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эрдмийн оргил" сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад эрт илрүүлгийн үзлэг хийж эхэллээ
"Эрдмийн оргил" сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад эрт илрүүлгийн үзлэг хийж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй 6 настнуудын нүд, шүд, зүрхний эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг Налайх дүүрэгт эхэллээ.

Салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 9 сургуулийн нэгдүгээр ангийн 894 хүүхдийг тус үзлэгт хамруулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.

Өнөөдрөөс "Эрдмийн оргил" сургуулийн сурагчдад үзлэг хийж эхэллээ.

Үзлэгээр илэрсэн өвчлөлийг эмчлэх, эрүүлжүүлэх, хянах ажлуудыг цаашид хийх юм.

Хуваалцах