Эрэгтэй баг мөнгө, эмэгтэй баг шагналт IV байрт шалгарлаа
Энэ удаагийн тэмцээнд манайхаас эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр баг оролцож, нэг мөнгөн медаль, хоёр, дөрөвдүгээр байр эзэлснээр тэмцээнийг дуусгалаа.
Мэдээллийн алба

Ази тивийн Оюутны аварга шалгаруулах анхдугаар 3х3 тэмцээн Хятад улсад болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд манайхаас эрэгтэй хоёр, эмэгтэй хоёр баг оролцож, нэг мөнгөн медаль, хоёр, дөрөвдүгээр байр эзэлснээр тэмцээнийг дуусгалаа.
Монголын эрэгтэй нэгдүгээр баг өчигдөр аваргын төлөө Хятадын багтай тоглож, 17:14-өөр хожигдсоноор мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү анх удаагаа болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг финалдаж, сагсан бөмбөгийн спорт өндөр түвшинд хөгжиж байгааг харуулж чадлаа.
Тэгвэл эрэгтэй хоёрдугаар баг хүрэл медалийн төлөө Ираны багтай тулсан ч хараахан хожиж чадсангүй. Гэхдээ медалийн төлөө тоглож, хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн юм.


















