Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эрэгтэй шигшээ багийнхан Европыг зорилоо

Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын удирдсан зургаан бөх Болгарт болох Дан Коловын тэмцээнд оролцохоор хүлгийн жолоо заллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэгтэй шигшээ багийнхан Европыг зорилоо
Эрэгтэй шигшээ багийнхан Европыг зорилоо. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын удирдсан зургаан бөх Болгарт болох Дан Коловын тэмцээнд оролцохоор хүлгийн жолоо заллаа. Энэ сарын 30, 31-нд болох тус тэмцээний бүрэлдэхүүнд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат 74 кг, Б.Номин 65 кг, ОУХМ Д.Гомбодорж 74 кг, Д.Цогтбаатар 57 кг, Т.Түвшинтулга 61 кг, О.Үйтүмэн 86 кг-д тус бүр xүч үзэх юм. Тэд дээрх тэмцээний дараа Парисын багтай нэгдэж, Туркт ирэх сарын 6, 7-нд болох Яшар Догугийн тэмцээнд оролцоно.

Хуваалцах