Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эрэгтэй волейболчдын "Намрын тэргүүн" тэмцээн болно

Монголын волейболын холбоо, Витафит групп ХХК хамтран “Намрын тэргүүн” нэртэй эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн маргааш "Буянт-Ухаа" спортын ордонд болох гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэгтэй волейболчдын "Намрын тэргүүн" тэмцээн болно
Эрэгтэй волейболчдын "Намрын тэргүүн" тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Монголын волейболын холбоо, Витафит групп ХХК хамтран “Намрын тэргүүн” нэртэй эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн маргааш "Буянт-Ухаа" спортын ордонд болох гэж байна. Тэмцээн энэ 31-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн намрын тэмцээн зөвхөн эрэгтэй долоон багийн дунд зохион байгуулагдахаар болжээ.

Одоогоор “Энагурэ”, “Монти”, “Эрчим” баг мэдүүлгээ ирүүлсэн байна. Мөн тэмцээнд “Хангарьд Харх”, “Алтайн барс” 1, 2-р баг, “ИНЕГ Буянт-Ухаа”, ОБЕГ-ын “Аврагч”, ДЦС-4 ТӨХК-ийн “Эрчим” болон “Хасу Мегастарс багууд оролцоно. Тэмцээний эхний тоглолт мягмар гараг буюу аравдугаар сарын 14-нд “Алтайн барс-2”-“Алтайн барс-1” багуудын хооронд болох аж. Тэмцээний хагас шигшээ энэ сарын 20-оос тодорч эхэлнэ.

Хуваалцах