Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эрэгтэйчүүд бүтэн багаараа “Рио-2016”-д хүч үзнэ

Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг олимпийн эрх олгох болсон цагаас хойш анх удаа бүтэн багаараа оролцохоор боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэгтэйчүүд бүтэн багаараа “Рио-2016”-д хүч үзнэ
Эрэгтэйчүүд бүтэн багаараа “Рио-2016”-д хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг олимпийн эрх олгох болсон цагаас хойш анх удаа бүтэн багаараа оролцохоор боллоо.

Тамирчид 2015 онд АНУ-ын Лас Вегас хотод болсон ДАШТ-д өндөр амжилт үзүүлсэн. Тодруулбал:

  • 57 кг-д Э.Бэхбаяр

  • 65 кг-д Г.Мандахнаран

  • 74 кг-д П.Өнөрбат

  • 125 кг-д Ж.Чулуунбат нар олимпийн эрх авсан бол хоёр дахь тэмцээн болох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнээр олимпийн тав дахь эрхийг 86 кг-д О.Үйтүмэн авч ирсэн юм.

Ийнхүү өчигдөр өндөрлөсөн 2016 оны олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах сүүлчийн тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг-д зодоглосон Д.Хүдэрбулга мөнгөн медаль хүртэж, манай улсын эрэгтэй багийн гишүүнд багаараа “Рио-2016” олимпийг зорихоор боллоо. Мөн 1992 оны Барселоны олимпоос хойш 24 жилийн дараа анх удаа бүтэн багаараа оролцох гэж буй нь энэ юм.

Энэ дашрамд манай улсын эрэгтэй шигшээ баг олимпийн түүхэнд ямар амжилт үзүүлснийг нэхэн санъя.

1968 оныМехико

  • Ж.Мөнхбат-мөнгөн медаль-87 кг

  • Ч.Дамдиншарав-хүрэл медаль-52 кг

  • Д.Сэрээтэр-хүрэл медаль-70 кг

  • Т.Артаг-хүрэл медаль-78 кг

1972 оныМюнхен

  • Х.Баянмөнх-мөнгөн медаль-100 кг

1976 оныМонреаль

  • З.Ойдов-мөнгөн медаль-62 кг

1980 оныМосквагийнолимп

  • Ж.Даваажав-мөнгөн медаль-78 кг

  • Д.Оюунболд-хүрэл медаль-57 кг

Хуваалцах