Эрэгтэйчүүдийн 3 метрийн спорт үсрэлтийн тэмцээний хагас шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо
Эрэгтэйчүүдийн 3 метрийн усанд үсрэлтийн хагас шигшээд өрсөлдөх тамирчид шалгарлаа.
Мэдээллийн алба

Эрэгтэйчүүдийн 3 метрийн усанд үсрэлтийн хагас шигшээд өрсөлдөх тамирчид шалгарлаа. Урьдчилсан гараанд нийт 29 тамирчин өрсөлдөж, хагас шигшээд үлдэх тамирчид тодрох юм. Нэг тамирчин нийт 6 үсрэлт хийнэ. Зургаан үсрэлтийн нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноотой 18 тамирчин хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болно.
Ингээд хагас урьдчилсан шатанд БНХАУ-ын тамирчин Као Юан 498.70 оноогоор нэгдүгээр байрт орж хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон. Тэрбээр 2015 оны дэлхийн аваргын алтан медальтай, мөн энэ жил Риогийн олимпоос 3 метрийн хосын төрөлд хүрэл медаль хүртсэн тамирчин юм. Мексикийн тамирчин Роммел Пачеко 488.25 оноогоор хоёрдугаарт бичигдлээ. Харин гуравдугаарт АНУ-ын тамирчин Кристиан Ипсен 461.35 оноогоор дараагийн шатанд шалгарч үлдэв. Хагас шигшээд 18 тамирчин өрсөлдөх бол финалын тэмцээнд 12 тамирчин үлдэж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорно.


















