Эрэгтэйчүүдийн өндрийн үсрэлтийн медальтнууд тодорлоо
“Рио 2016” олимпийн наадмын хөнгөн атлетикийн спортын эрэгтэйчүүдийн өндрийн үсрэлтийн хагас шигшээ тэмцээнд шилдэг 8 тамирчин тамирчин өрсөлдсөнөөс Канад улсын тамирчин Дерек Дроун \DEREK DROUIN\ 2.38 метрт үсэрснээр алтан медалийн болзол хангаж, олимпийн аварга боллоо.
Мэдээллийн алба

“Рио 2016” олимпийн наадмын хөнгөн атлетикийн спортын эрэгтэйчүүдийн өндрийн үсрэлтийн хагас шигшээ тэмцээнд шилдэг 8 тамирчин тамирчин өрсөлдсөнөөс Канад улсын тамирчин Дерек Дроун \DEREK DROUIN\ 2.38 метрт үсэрснээр алтан медалийн болзол хангаж, олимпийн аварга боллоо. Тэрбээр Лондонгийн олимпоос хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ингэснээр олимпийн наадмын хошой медальтан болсон юм.

Харин Катарын тамирчин Мутаз Элса Баршим \MUTAZ ESSA BARSHIM\ 2.36 метрт үсэрч хоёрдугаар байрт орсноор мөнгөн медалийн эзэн болсон бол 2013, 2015 оны Дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт Украйны тамирчин Бохдан Бондаренко \BOHDAN BONDARENKO\ 2.33 метрт үсэрснээр гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртлээ.



















