Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн холын зайн тэмцээний медалийн эзэд тодорлоо

Рио 2016 зуны олимпийн усан сэлэлтийн эрэгтэйчүүдийн холын зайн марафон сэлэлтийн төрөл эхэлж байна. Энэ удаагийн тэмцээнд нийт 25 тамирчин өрсөлдсөнөөс Голландын тамирчин Перри Вертмен 1:52:59.8 цагийн амжилтаар алтан медалийн болзол хангаж “РИО 2016” олимпийн наадмын аварга боллоо.

СО
Солонгоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн холын зайн тэмцээний медалийн эзэд тодорлоо
Эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн холын зайн тэмцээний медалийн эзэд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Рио 2016 зуны олимпийн усан сэлэлтийн эрэгтэйчүүдийн холын зайн марафон сэлэлтийн төрөл эхэлж байна. Энэ удаагийн тэмцээнд нийт 25 тамирчин өрсөлдсөнөөс Голландын тамирчин Перри Вертмен 1:52:59.8 цагийн амжилтаар алтан медалийн болзол хангаж “РИО 2016” олимпийн наадмын аварга боллоо. Ингэснээр Голланд улс олимпийн наадмаас хоёр дахь алтан медалиа хүртлээ.

Мөн Грекийн тамирчин Спайридон Гианнотис 1:52:59.8 цагийн үзүүлэлтээр мөнгөн медаль хүртсэн бол Францын тамирчин Марк Антони Оливер 1:53:02 секундын амжилтаар хүрэл медалийн эзэн боллоо.

Хуваалцах