Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эрэгтэйчүүдийн усанд үсрэлтийн хагас финалын тэмцээнийг шууд дамжуулна

Тив, дэлхийн шилдгүүд оролцож байгаа энэ тэмцээний туршид тамирчин бүр зургаан удаагийн үсрэлтийг хөдөлгөөнгүй хатуу тавцангаас хийнэ. Тамирчдын нийлбэр онооны дүнгээр финалд шилдэг 12 тамирчин тодрох юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэгтэйчүүдийн усанд үсрэлтийн хагас финалын  тэмцээнийг шууд дамжуулна
Эрэгтэйчүүдийн усанд үсрэлтийн хагас финалын тэмцээнийг шууд дамжуулна. Зураг: МҮОНРТ

“Рио 2016” зуны олимпийн наадмын усанд үсрэлтийн эрэгтэйчүүдийн 10 метрийн хагас финалын тэмцээн эхэлж байна. Энэ төрөлд нийт 28 тамирчин өрсөлдсөнөөс 18 тамирчин хагас финалд шалгарч үлдсэн.

Тив, дэлхийн шилдгүүд оролцож байгаа энэ тэмцээний туршид тамирчин бүр зургаан удаагийн үсрэлтийг хөдөлгөөнгүй хатуу тавцангаас хийнэ. Тамирчдын нийлбэр онооны дүнгээр финалд шилдэг 12 тамирчин тодрох юм.

Дашрамд сонирхуулахад эрэгтэйчүүдийн энэ төрөлд Их Британийн тамирчин Далэе Томас \Daley Thomas\, Хятадын тамирчин Чен Айсэн \Chen Aisen\, Кү Бо \Qiu Bo\ нар чансаагаараа тэргүүлж байгаа бол харин эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Хятадын тамирчин Рен Күан \Ren Qian\ , мөнгөн медалийг мөн Хятадын тамирчин Си Яжи \SI Yajie\, хүрэл медалийг Канадын тамирчин Бенпето Миагхан \Benfeito Meaghan\ нар тус тус хүртсэн юм.

Хагас финалын тоглолтыг Улаанбаатарын цагаар энэ сарын 21-ний өглөө 05:45 цагаас Монголын Мэдээ сувгаар шууд дамжуулан үзүүлнэ.

Хуваалцах