Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Эрх цагаан унага” дууны уралдаан зарлагдлаа

Монгол хүүхдийн үндэсний бахархлын дуу төрүүлэх зорилготой “Эрх цагаан унага” дууг хэн сайн дуулах вэ? улсын уралдааныг ҮДБЭЧ, NTV телевиз, Төрийн банк, “Тесо” компаниуд хамтран зохион байгуулна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрх цагаан унага”  дууны уралдаан зарлагдлаа
“Эрх цагаан унага” дууны уралдаан зарлагдлаа. Зураг: МҮОНРТ

Монгол хүүхдийн үндэсний бахархлын дуу төрүүлэх зорилготой “Эрх цагаан унага” дууг хэн сайн дуулах вэ? улсын уралдааныг ҮДБЭЧ, NTV телевиз, Төрийн банк, “Тесо” компаниуд хамтран зохион байгуулна.

Бүртгэл ирэх сарын 1-10-ны хооронд ҮДБЭЧ-ын байранд явагдаж шалгаруулалт 15,16,17-нд ҮДБЭЧ-ын алтан тайзнаа гурван үе шаттайгаар явагдана. Харин шилдэг оролцогчдын гала тоглолт 12 сарын 23-нд болох юм.

Уралдааны шагналын сан Төрийн банкны хоёр сая төгрөгийн хүүхдийн мөнгөн хадгаламж, “Тесо” компанийн бүтээгдэхүүний бүтэн жилийн эрх, ҮДБЭЧ-ын үзвэрийг гэр бүлийн хамт бүтэн жил үнэгүй үзэх эрх болон тусгай шагналууд хүлээж байна. Цаашид энэ наадам жил бүр өргөн хүрээнд зохион байгуулагдах аж.

Түлхүүр үг:“Эрх цагаан унага” дууг хэн сайн дуулах вэ? улсын уралдаан зарлагдлаа
Хуваалцах