Эрлийз бага насны морьдын уралдаанд Ц.Гансүхийн хар даага түрүүллээ
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан энэхүү наадам Өвөрхангай аймгийн Хархорин сумын Харганатын хөндийд болж байна. Наадмын албан ёсны нээлт маргааш болно.
Мэдээллийн алба

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойд зориулсан бат оршил өргөх баяр наадмын эрлийз бага насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Ц.Гансүхийн хар даага, аман хүзүүнд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат Ө.Пүрэвбаатарын бор халзан даага, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат Б.Баттүвшингийн сартай хар даага, дөрөвт Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач Г.Дорж-Алтангэрэлийн сартай зээрд даага, тавд Төв аймгийн Аргалант сумын уяач Д.Амгаланбаатарын бор даага хурдалжээ.
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан энэхүү наадам Өвөрхангай аймгийн Хархорин сумын Харганатын хөндийд болж байна. Наадмын албан ёсны нээлт маргааш болно.


















