Эрлийз дээд насны хурдан морьдын уралдаан эхэллээ
Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын наадмын эрлийз дээд насны хурдан морьдын уралдаан тун удахгүй
Мэдээллийн алба

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын наадмын эрлийз дээд насны хурдан морьдын уралдаан эхэллээ.
Тодруулбал, баяр наадмын дээр дурдсан хурдан морьдын уралдааны ангилалд газар газраас ирсэн 115 хурдан ажнай бүртгүүлж, гарааны зурхай руу хөдлөөд байна.
Эргэн сануулахад, Монгол, эрлийз адууг ялгаж уралдуулахын тухайд үйлдвэрлэг байдал, сэрвээний өндрөөр хэмжих аж. Бас тус бүрийн морьдын уралдах зайг тодруулбал, азарга, соёолонг 23, их насыг 25, хязааланг 17, шүдлэнг 14, даагыг 11, эрлийз дээд насыг 23, дунд насыг 17, бага насыг 11 км-ээс уралдуулахаар баталсан байдаг.


















