Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эрлийз дээд насны хурдан морьдын уралдаанд Ц.Бямбапүрэвийн хул морь түрүүллээ

газар газраас ирсэн 115 хурдан ажнай бүртгүүлж, гарааны зурхайнаас 23 км замыг туулж барианд орж ирлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрлийз дээд насны хурдан морьдын уралдаанд Ц.Бямбапүрэвийн хул морь түрүүллээ
Эрлийз дээд насны хурдан морьдын уралдаанд Ц.Бямбапүрэвийн хул морь түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын эрлийз дээд насны хурдан морьдын уралдаанд газар газраас ирсэн 115 хурдан ажнай бүртгүүлж, гарааны зурхайнаас 23 км замыг туулж барианд орж ирлээ.

Үүнээс Ховд аймгийн Мөст сумын Цэвээн-Очирын Бямбапүрэвийн хул морь төрийн их баяр наадамд түрүүлсэн бол Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Чогсомын Батзоригийн хар азарга аман хүзүүнд орж ирлээ. Айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар морь хурдалж, улсын наадмын 21 дэх айраг түрүүгээ хүртлээ. Мөн айргийн дөрөвт Ховд аймгийн Мөст сумын уугуул, Монгол Улсын заан Чогсомын Батзоригийн шарга халзан морь хурдаллаа. Ийн Монгол Улсын заан Ч.Батзориг хоёр хишиг хүртлээ.

Харин айргийн тавд Төв аймгийн Алтан булаг сумын уугуул, аймгийн алдарт уяач Дугаржавын Ганзоригийн хээр морь хурдаллаа.

Хуваалцах