Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эрлийз дунд насанд Ч.Уламбаярын сартай улаан хээр морь түрүү магнай боллоо

Энэ удаагийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд их насны морьд 18, соёолон, эрлийз дунд насны хурдан хүлгүүд 14 км-ийн зайнд уралдсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрлийз дунд насанд Ч.Уламбаярын сартай улаан хээр морь түрүү магнай боллоо
Эрлийз дунд насанд Ч.Уламбаярын сартай улаан хээр морь түрүү магнай боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдаан Хүй долоон худагт өчигдөр болж өндөрлөлөө.

Энэ удаагийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд их насны морьд 18, соёолон, эрлийз дунд насны хурдан хүлгүүд 14 км-ийн зайнд уралдсан юм.

Эрлийз дунд насанд уралдахаар бүртгүүлсэн 59 хүлгээс 57 нь гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлэг хурдалсан.

  1. Төв аймгийн Заамар сумын Чалхаагийн Уламбаярын сартай улаан хээр морь түрүү магнай

  2. Өвөрхангай Хархорин сумын Янгүг Содбаатарын хонгор аман хүзүүнд

  3. Хөвсгөл аймгийн Их уул сумын Бямбаагийн Мөнхбаярын хээр айргийн гурав

  4. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цогбаярын Хүрэлтулгын хүрэн айргийн дөрөв

  5. Завхан аймгийн Түдэвтэй сумын Гэзэгээгийн Батбаатарын хээр айргийн тавд тус тус хурдалж торгон жолоо өргөлөө.

Хуваалцах