Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эрлийз дунд насанд Л.Ганболдын хүрэн халзан үрээ түрүүллээ

Үүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Л.Ганболдын хүрэн халзан түрүүлсэн бол мөн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Б.Мөнхбаярын хээр аман хүзүүдлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрлийз дунд насанд Л.Ганболдын хүрэн халзан үрээ түрүүллээ
Эрлийз дунд насанд Л.Ганболдын хүрэн халзан үрээ түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эрлийз дунд нас буюу хязаалан, шүдлэн насны морьдын уралдаанд дөнгөж сая боллоо.

89 алтан туурайт хөх тэнгэртээ тоосоо өргөснөөс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Л.Ганболдын хүрэн халзан түрүүлсэн бол мөн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Б.Мөнхбаярын хээр аман хүзүүдлээ.

Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат З.Батбаярын бор, айргийн дөрөв тавд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Ц.Хүрэлтулгын бор, нийслэлийн БЗД-ийн уяач Л.Мөнхсайханы хээр багтлаа.

Хуваалцах