Эрлинг Браут Хааланд ирээдүйн сүпер од болох уу
Түүнийг Германы “Боруссиа Дортмунд” баг энэ өвөл нийт 45 сая (үндсэн үнэ+хураамжууд) еврогоор худалдан авсан юм.
Мэдээллийн алба

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн буюу 1/8 шигшээн эхний тоглолтууд эхэллээ.
Энэ өдөр хамгийн сүпер тоглолтыг Эрлинг Браут Хааланд үзүүлэв.
Тэрбээр 2000 оны долоодугаар сарын 21-нд төрсөн. Өдгөө 19 настай Норвеги довтлогч аваргуудын Лигийн шөвгийн 16-н эхний тоглолтонд ПСЖ-н эсрэг хоёр гоол орууллаа.
Ингэнээр тэрбээр энэ улиралд 37 гоол, зургаан хэт-трик.
Дормундын төлөө долоон тоглолтод 11 гоол.
Аваргуудын лигт долоон тоглолтод 10 гоол (Зальцбург/Дортмунд)
Түүнийг Германы “Боруссиа Дортмунд” баг энэ өвөл нийт 45 сая (үндсэн үнэ+хураамжууд) еврогоор худалдан авсан юм.
Түүнийг хөлбөмбөг сонирхогчид “Жинхэнэ гоолын машин. Ирээдүйн сүпер од, Баллон Д'Орын эзэн байх болно” хэмээн ам дүүрэн магтаж байна.


















