Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эрсдэлтэй, аймшигтай алхмын эзэд монгол каскадёруудын шоу болно

Монголын Киноны Орлон Тоглогчдын Гильдийн Удирдах Зөвлөлөөс Монголд анх удаа киноны орлон тоглогчдын "STUNT SHOW" –г 9-р сарын 22-нд Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд зохион явуулах гэж байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрсдэлтэй, аймшигтай алхмын эзэд монгол каскадёруудын шоу болно
Эрсдэлтэй, аймшигтай алхмын эзэд монгол каскадёруудын шоу болно. Зураг: МҮОНРТ

Монголын Киноны Орлон Тоглогчдын Гильдийн Удирдах Зөвлөлөөс Монголд анх удаа киноны орлон тоглогчдын "STUNT SHOW" –г 9-р сарын 22-нд Дүнжингарав худалдааны төвийн задгай талбайд зохион явуулах гэж байна. Шоунд тус зөвлөлийн гишүүн арваад байгууллагын 70 гаруй уран бүтээлчид оролцож киноны эрсдэлтэй, эгзэгтэй, аймшигтай, аз сорьж сэтгэл түгшүүлсэн мөчүүд хэрхэн бий болдогийг харуулах юм байна. "STUNT SHOW" –г киноны чадварлаг уран бүтээлчдийн төлөөлөгч Г.Бадамрагчаа найруулах бөгөөд үйл ажиллагаа 4-5 цаг үргэлжлэх гэнэ. Эрсдэлтэй, аймшигтай алхмын эзэд монгол каскадёрууд анхныхаа шоу тоглолт дээр “Цагдаагийн тангараг”, “Бөртө чоно”, “Үхэж үл болно”... зэрэг олон киноны эгзэгтэй агшнуудыг хэрхэн бүтээснээ сонирхолтойгоор харуулна. Тус үйл ажиллагаанд “Терминатор-3”, “Титаник” зэрэг Холливуудын олон кинонд орлон тоглосон Унгарын номер нэг каскадёр Пироч Габор хүрэлцэн ирэх сурагтай байна. Дашрамд дурьдахад манайд орлон тоглогч бэлтгэдэг сургууль байдаггүй . Харин Монголын Киноны Орлон Тоглогчдын Гильдийн Удирдах Зөвлөлийн гишүүн байгууллагууд өөр өөрийн чиглэлээр каскадёруудаа хөгжүүлж, чадваржуулж байна. Нэмж тэмдэглэхэд "STUNT SHOW"-д монголын зургаан эмэгтэй каскадёр оролцоно.

Хуваалцах