Эртний хүмүүсийн байшин олджээ
Йерусалемаас Тель-Авив хүртэл хурдны зам тавихаар газар шорооны ажил хийж байсан экскаваторчин эртний туурь олж, эрдэмтдэд мэдэгджээ.
Мэдээллийн алба

Йерусалемаас Тель-Авив хүртэл хурдны зам тавихаар газар шорооны ажил хийж байсан эксковаторчин эртний туурь олж, эрдэмтдэд мэдэгджээ.
Израилийн түүхийн судалгааны төв хүрээлэнгийн археологичдын мэдээлж буйгаар Йерусалемаас 25 км-ийн зайд орших Эштаол хотоос олдсон туурь нь 10 мянган жилийн настай, эртний хүмүүсийн байшин аж.
Тэд туурьт малтлага хийж, чулуун сүх тэргүүтэй шинэ чулуун зэвсгийн үеийн эд хэрэглэл олжээ.
Мөн уг туурь нь эртний тахилын сүм байсан нь судалгааны явцад тогтоогджээ.
М.Ө.Э наймдугаар мянганд баригдсан энэхүү олдворыг судалснаар нэн эрт үеийн хүмүүсийн хот төлөвлөлт болон орон сууцны зохион байгуулах таатай боломж бүрдэж байгаа бөгөөд хүмүүс нүүдэлчин байдлаас хэдийд анх суурьшиж эхэлснийг ч тодорхой тогтоох боломжтой болж байна.
Сүмийн туурийг малтах явцад 10 мянган жилийн тэртээд хонь мал гаршуулж, тэжээж байсан ул мөр олдсон нь туйлын олзуурхууштай явдал болжээ.


















