Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эртний үнэт олдвор олжээ

Баянгол дүүргийн XVI хорооноос эртнийх байж болзошгүй 261 ширхэг үнэт олдвор олжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эртний үнэт олдвор олжээ
Эртний үнэт олдвор олжээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн XVI хорооноос эртнийх байж болзошгүй 261 ширхэг үнэт олдвор олжээ.

Иргэн Б хуучин байшингаа нураан шинэ байшин барихаа хундаам цутгах үед газрын хөрсөн доороос их хэмжээний зоосон мөнгө гарч ирсэн байна.

Эдгээр зоос нь Хятад улсын худалдаа наймаанд ашиглаж байсан ионшгойд гэх зоос байж болзошгүй хэмээн албаныхан таамаглаж байна. Энэхүү олдворыг хэдий үеийнх болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Иргэний үүргээ ухамсарлаж эртний түүхийн дурсгалт үнэт зүйл олбол холбогдох төрийн болон судалгааны байгууллагуудад өгч урамшуулал авдаг хуулийн заалттай.

Тодруулбал, үнэт олдвор олсон иргэн тухайн зүйлийн үнэлгээнийх нь 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал авдаг билээ.

Хуваалцах