Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ертөнцийн Мисс тэмцээний титмийг Венесуэл эмэгтэй зүүлээ

Өнгөрсөн бямба гарагт Москва хотноо болсон Ертөнцийн Мисс тэмцээний тэргүүн титмийг Венесуэлийн телевизийн хөтлөгч, 25 настай Габриела Ислер хүртлээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ертөнцийн Мисс тэмцээний титмийг Венесуэл эмэгтэй зүүлээ
Ертөнцийн Мисс тэмцээний титмийг Венесуэл эмэгтэй зүүлээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн бямба гарагт Москва хотноо болсон Ертөнцийн Мисс тэмцээний тэргүүн титмийг Венесуэлийн телевизийн хөтлөгч, 25 настай Габриела Ислер хүртлээ. Энэ тэмцээний ялагчаар долоо дахь удаагаа Венесуэл эмэгтэй тодорч байгаа нь энэ юм байна. Рок од Стивен Тайлер зэрэг шүүгчид нийт 86 оролцогчоос ялагчийг тодруулсан бөгөөд гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг дэлхий даяар нэг тэрбум хүн шууд үзжээ.

Өнгөрсөн жилийн ялагч, АНУ-ын иргэн Оливио Кулпо алмазан шигтгээтэй титмийг Ислерт зүүлгэсэн байна. Өнгөрсөн онд Венесуэлийн мисс шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тэрээр "Venevision" телевизийн нэвтрүүлэгчээр ажилладаг ажээ. Ертөнцийн Мисс тэмцээнийг хамгийн анх 1952 онд АНУ-д зохион байгуулж байсан бөгөөд оролцогчдод гэрлээгүй, мөн жирэмслээгүй байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах