Ерөнхий боловсролын сургуулийн орчинд эргүүл ажиллана
Нийслэлийн Засаг даргын А/605 тоот захирамжаар 2016 оны наймдугаар сарын 24-ний өдрөөс есдүгээр сарын 15-ны хооронд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг,
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын А/605 тоот захирамжаар 2016 оны наймдугаар сарын 24-ний өдрөөс есдүгээр сарын 15-ны хооронд Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Сургууль орчмын эргүүл”-д ажиллах эцэг эхчүүд, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад туслах ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтан, эргүүлийн цагдааг томилохыг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн газарт даалгасан.
Мөн эргүүлүүдийг явган хүний гарц, гарамтай хэсгүүд дээр ажиллуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж, хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүдэд тавих хяналтыг сайжруулах ажлыг зохион байгуулна.


















