Ерөнхий сайд хүндийн өргөлтийн тамирчидтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг өчигдөр Биеийн тамирын бэлтгэлийн төвд шигшээ багийн тамирчидтай уулзлаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг өчигдөр Биеийн тамирын бэлтгэлийн төвд шигшээ багийн тамирчидтай уулзлаа.
Энэ үеэр хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн зааланд баг тамирчдын бэлтгэлтэй танилцсан юм. Уулзалтаар Монголын хүндийн өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Даваадорж энэ жилийн олимпид 75 кг-ын жинд М.Анхцэцэг өрсөлдөх болсных баяртайгаар мэдэгдэв. Мөн 2020 оны Токиогийн олимпийн наадамд таваас багагүй эрх авахаар төлөвлөснөө дуулгасан юм.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд хүндийн өргөлтийн тамирчдын амжилт өсөж байгаад талархаж байна. Ялангуяа залуу охидуудын амжилтыг хараад бахархаж байна. Би пауэрлифтингийн холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажилтай хэвээр байгаа. Тиймээс та бүхэн их ойр санагдаж байна. Хүндийн өргөлтийн тамирчдын хувьд цаашид их том амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.


















