Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ерөнхий сайдын нэрэмжит цомын батламжийг шилжүүллээ

Өнөөдөр Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын удирдлагууд японы мэргэжлийн сүмо бөхийн башед түрүүлсэн бөхөд олгодог монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит цомын батламжийг Гадаад харилцааны яамны төлөөлөлд албан ёсоор хүлээлгэн өглөө.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайдын нэрэмжит цомын батламжийг шилжүүллээ
Ерөнхий сайдын нэрэмжит цомын батламжийг шилжүүллээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын удирдлагууд японы мэргэжлийн сүмо бөхийн башед түрүүлсэн бөхөд олгодог монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит цомын батламжийг Гадаад харилцааны яамны ази номхон далайн орнуудын 3-р нарийн бичгийн даргад албан ёсоор хүлээлгэн өглөө. СТО-ны хурлын танхимд энэ өдөр БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, БТСГ-ын үндэсний шигшээ багийн захирал, МУ-ын ардын багш, МУГД Ч.Насантогтох, БТСГ-ын төрийн захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, БТСГ-ын спортын бодлогыг хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Х.Бакытжан нарын тэргүүтэй БТСГ-ын удирдлагууд хүрэлцэн ирж, энэ батламжыг шилжүүлэн өгсөн юм. МУ-ын ерөнхий сайдын нэрэмжит цомыг уран бүтээлч Эрдэмбилэг бүтээсэн бөгөөд 2003 онд ЗГ-ын 181-р тогтоолоор мэргэжлийн сүмод түрүүлсэн бөхөд олгохоор тогтсон байдаг. БТСГ-ын хувьд жил бүрийн 6 башегийн түрүү бөхөд гардуулдаг, энэхүү шилжин явах цомын батламжийг 2010 оноос хойш арлын Япон улсруу тасралтгүй хүргүүлж байгаа юм байна. Ийнхүү 2017 онд явагдах 6 башёгийн түрүү бөх эдгээр 6 батламжыг гардан авна. Одоогоор 1, 3-р сарын башёд мэргэжлийн сүмо бөхийн ёкозуно Кисенасато түрүүлээд байгаа юм.

Хуваалцах