Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ерөнхий сайдын ном Германд борлогдоно

Өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Оргил өөд” номын англи хувилбар болох “Towards the summit” намтар бүтээл олон улсын зах зээлд худалдаалагдаж эхэллээ. Уг номыг Бүгд Найрамдах Герман улсын Frankfurt хотод төвтэй ”Frankfurter verlagsgruppe” хэвлэлийн хувьцаат компани борлуулж

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайдын ном Германд борлогдоно
Ерөнхий сайдын ном Германд борлогдоно. Зураг: МҮОНРТ

Өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Оргил өөд” номын англи хувилбар болох “Towards the summit” намтар бүтээл олон улсын зах зээлд худалдаалагдаж эхэллээ. Уг номыг Бүгд Найрамдах Герман улсын Frankfurt хотод төвтэй ”Frankfurter verlagsgruppe” хэвлэлийн хувьцаат компани борлуулж эхэлсэн байна.

“Towards the summit” намтар бүтээлд ганц дан түүний тухай өгүүлээд зогсохгүй, Монгол улсын сүүлийн 20 жилийн ардчиллын түүх, жирийн монгол ахуйн тухай өгүүлснээрээ гадаадынхны анхаарлыг зүй ёсоор татна хэмээн хэвлэлийн компани үзэн ийнхүү эл номыг англи хэлнээ орчуулан хэвлэжээ.

Түлхүүр үг:Ерөнхий сайдын ном Германд борлогдоно
Хуваалцах