Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн гэрт авлигын эд мөрийн баримт тогтоох нэгжлэг хийжээ

Шашны зөвлөх нь нэр холбогдсон авлигын хэргийг шалгах хүрээнд Өмнөд Солонгосын мөрдөгчид 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн Сөүл дэх гэрт нэгжлэг хийжээ. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Ерөнхийлөгчийн гэр бүл болон “Жён Жин” гэж нэрд гарсан бөө Чон Сон Бэ-д холбогдох үнэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн гэрт авлигын эд мөрийн баримт тогтоох нэгжлэг хийжээ
Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн гэрт авлигын эд мөрийн баримт тогтоох нэгжлэг хийжээ. Зураг: МҮОНРТ

Шашны зөвлөх нь нэр холбогдсон авлигын хэргийг шалгах хүрээнд Өмнөд Солонгосын мөрдөгчид 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн Сөүл дэх гэрт нэгжлэг хийжээ. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Ерөнхийлөгчийн гэр бүл болон “Жён Жин” гэж нэрд гарсан бөө Чон Сон Бэ-д холбогдох үнэт эдлэл бусад эд мөрийн баримтыг нэгжлэгээр баталгаажуулах зорилготой байжээ. Ерөнхийлөгч асан, түүний эхнэр Ким Гон Хи нарыг авлига сонгуульд нөлөөлсөн зэрэг нэг бус гэмт хэрэгт шалгаж байгаа хэдий ч гэрт нь нэгжлэг хийсэн нь анхных юм.

2022 онд Юн Сог Ёль Ерөнхийлөгч болсны дараахан Эв нэгдлийн сүмийн өндөр албан тушаалтан Жён бөөгөөр очир эрдэнийн зүүлт, үнэтэй цүнх сэлт хүргүүлж, улмаар тэргүүн хатагтай асан Ким Кен Хид бэлэглэсэн гэх хэргийг мөн шалгаж байна.

Ерөнхийлөгч байсан хүмүүсийн гэр төрийн хамгаалалтад байдаг боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар цэргийн эсвэл албаны нууцлал шаардах объектод ордоггүй тул нэгжлэг хийхээс татгалзах үндэс байдаггүй ажээ.

Хуваалцах