Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ерөнхийлөгч Австралийн Үндэсний их сургуульд гэр бэлэглэжээ

Их сургуулийн захиргаа болон тус сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийн удирдлагын төлөөлөл, энд сурч буй монгол оюутнууд болон австрали иргэд гэр барих үйл явцыг ихээхэн сонирхсон байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Австралийн Үндэсний их сургуульд гэр бэлэглэжээ
Ерөнхийлөгч Австралийн Үндэсний их сургуульд гэр бэлэглэжээ. Зураг: МҮОНРТ

Австралийн Үндэсний их сургуулийн төв хотхонд өчигдөр сийлбэртэй, зургаан ханатай монгол гэр барьжээ. Их сургуулийн захиргаа болон тус сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийн удирдлагын төлөөлөл, энд сурч буй монгол оюутнууд болон австрали иргэд гэр барих үйл явцыг ихээхэн сонирхсон байна.

Гэрийг Австралийн Үндэсний их сургуульд хүлээлгэн өгөх албан ёсны ажиллагаа ирэх дөрөв дэх өдөр болох аж. Энэ гэрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Австралийн Үндэсний их сургуульд бэлэглэсэн гэдгийг Монгол Улсаас Австралийн Холбооны улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдсэн юм.

Нэмж мэдээлэхэд, Ерөнхийлөгч өмнө нь 2011 онд Халимагт айлчлах үеэрээ тус улсад монгол гэр бэлэглэж байсан бөгөөд Халимагийн иргэд ихээхэн талархалтай хандаж төв талбайдаа тус гэрийг барьж байжээ.

Хуваалцах