Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ерөнхийлөгч МҮОНТ-ийн асарт зочиллоо

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа эхлэхэд цөөхөн хором үлдээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч МҮОНТ-ийн асарт зочиллоо
Ерөнхийлөгч МҮОНТ-ийн асарт зочиллоо. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа эхлэхэд цөөхөн хором үлдээд байна. Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залсаны дараа баяр наадмыг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлнэ.

Харин үүний өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮОНТ-ийн Төв Цэнгэлдэх хүрээлэн дэх асарт зочиллоо. Энэ үеэр Ерөнхийлөгч наадамчин олондоо цэнхэр дэлгэцээр дамжуулан мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн Үндэсний их баяр наадам бол Монгол хүн бүрийн хүсэн хүлээдэг баяр гээд өөрөө ОХУ-д хийсэн гадаад томилолтоосоо өнөөдөр үүрээр ирээд шууд Төв цэнгэлдэх хүрээлэнд ирсэн гэдгээ хэллээ.

Хуваалцах