Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх мэтгэлцээн сенатын танхимд эхэлж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад импичмент зарлаж огцруулах эсэх асуудлаарх мэтгэлцээн хэдхэн цагийн дараа Конгрессын дээд танхимд эхлэх гэж байна. Сенатын танхимд болох шүүх хуралдааны үеэр Ерөнхийлөгч Трампыг буруутгаж байгаа Төлөөлөгчдийн танхимын гишүүд болон түүнийг өмгөөлөгчдөд байр сууриа и

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх мэтгэлцээн сенатын танхимд эхэлж байна
Ерөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх мэтгэлцээн сенатын танхимд эхэлж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрампад импичмент зарлаж огцруулах эсэх асуудлаарх мэтгэлцээн хэдхэн цагийн дараа Конгрессын дээд танхимд эхлэх гэж байна. Сенатын танхимд болох шүүх хуралдааны үеэр Ерөнхийлөгч Трампыг буруутгаж байгаа Төлөөлөгчдийн танхимын гишүүд болон түүнийг өмгөөлөгчдөд байр сууриа илэрхийлэх 24 цагийн хугацааг тус бүр олгох юм байна.

Ийм саналыг Сенат дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч Макконелл импичментын асуудлыг хэлэлцэх дараалал бүхий тогтоолын төсөлд оруулсан байсан юм. Тогтоолын энэ төслийг сенатын гишүүд олонхийн саналаараа өчигдөр баталсан. Энэ тогтоолд тэмдэглэснээр Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүд орон нутгийн цагаар 9 цагт буюу УБ-ын цагаар 21 цагт импичменттэй холбоотой бүр бичиг баримтуудаа Сенатын танхимд танилцуулах ёстой болж байна. Харин Ерөнхийлөгчийг өмгөөлөгч тал 11 цагт буюу манайхаар 23 цагт хариугаа өгөх юм байна. Үндсэн мэтгэлцээний тухайд 13 цагт эхлүүлэхээр тусгасан байгаа юм байна. Тиймээс талуудад 24 цагийн хугацаа олгосон учир 2 өдрийн хуралдаан зарцуулагдах байх гэж тооцоолсон байна. Мэтгэлцээний дараа 2 талын төлөөлөл сенатын гишүүдийн асуултад хариулна. Үүнд 16 цаг товлосон байна.

Харин дараа нь гэрчүүдийг дуудаж мэдүүлэг авах шаардлагатай эсэхээ шийднэ. Хэрэв гэрчүүдийг дуудах шаардлагагүй гэж үзвэл Төлөөлөгчдийн танхимаас өргөн барьсан 2 томьёоллоор тус тусад нь санал хураалт явуулах юм байна. Тодруулбал Ерөнхийлөгч Трамп албан тушаалаасаа урвуулан ашигласан, Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан эсэхэд буруутай эсэхэд Сенатын гишүүд хариулт өгөх юм.

Хуваалцах