Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэц мэргэнээ сорилоо

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харваагаар үргэлжилсээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэц мэргэнээ сорилоо
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэц мэргэнээ сорилоо. Зураг: МҮОНРТ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харваагаар үргэлжилсээр байна.

Хүчит бөхийн барилдааны нэгийн давааны барилдааны дундуур Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сур болон шагайн талбайд саатаж, сум тавилаа. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрийн гурван наадмын үндсэн гурван төрлийн нэг болох харвааг Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс дэмжих бодлогын хүрээнд бай шагналыг нэмэгдүүлэн таван байр шалгаруулахаар болсон нь харваачдад ихээхэн урам өгсөн явдал болсон” гэдгийг онцлов.

Түлхүүр үг:Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэц мэргэнээ сорилоо
Хуваалцах