Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Элбэг хээр үрээ өнгөллөө

Өнөөдрийн хүртэл Хүй долоо худагт наадамчин олны хөл татраагүй байна. Жил бүрийн энэ өдөр уяачдын бүтэн жилийн хүч хөдөлмөр, эрдмийг үнэлэн ийнхүү уяачдын баярын өдрийг тусад нь хийж ирсэн сайхан уламжлалтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Элбэг хээр үрээ өнгөллөө
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Элбэг хээр үрээ өнгөллөө. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн хүртэл Хүй долоо худагт наадамчин олны хөл татраагүй байна. Жил бүрийн энэ өдөр уяачдын бүтэн жилийн хүч хөдөлмөр, эрдмийг үнэлэн ийнхүү уяачдын баярын өдрийг тусад нь хийж ирсэн сайхан уламжлалтай.

Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр мөн шандаст хурдан хүлгүүдийн төлөөлөл болох эрлийз дунд насны морьдийн уралдаан Хүй долоо худагт үргэлжлэн явагдлаа.

Нийт 75 эрлийз хурдан шандаст хүлгүүд гарааны зурхайгаас гарч уралдлаа. Барианы зурхайд Ховд аймгийн Зэрэг сумын харъяат Монгол Улсын Ерөнхийлөгчийн Цахиагийн Элбэгдоржийн Элбэг хээр үрээ магнайдаа тоос хүргэлгүй зурхай гишгэн орж ирэн уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин түмнээ цэнгүүллээ. Харин аман хүзүүнд нь Төрийн наадмын отгон аварга Г.Эрхэмбаярын нутаг болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Б.Батсүхийн Саарал үрээ, гуравт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Н.Даш-Өлзийн Зээрд ташаа гишгэн орж ирлээ. Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын Монгол Улсын Тод Манлай уяач Х.Бат-Эрдэнийн Бор халиун , айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын уугуул Б.Бадраагийн Зээрд үрээ тус тус өнгөлөн зурхай гишгэж, уясан эзэн, унасан хүүхдүүдээ баярлуулсан сайхан наадам боллоо.

Хүй долоо худаг дахь наадам хур, нар тэгширсэн өнөтэй сайхан болж байна.

Түлхүүр үг:Элбэг хээрЕрөнхийлөгчийн эрлийз Элбэг хээр
Хуваалцах