Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ерөнхийлөгч зохиолчдыг хүлээн авч уулзана

Өнөөдөр “Их тэнгэр”-т Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зохиолчдын төлөөллийг хүлээн авч уулзахаар болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч зохиолчдыг хүлээн авч уулзана
Ерөнхийлөгч зохиолчдыг хүлээн авч уулзана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр “Их тэнгэр”-т Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зохиолчдын төлөөллийг хүлээн авч уулзахаар болжээ.

Энэхүү уулзалтад ардын болон төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зэрэг нэртэй зохиолчдоос гадна залуу зохиолчдын төлөөлөл багтсан 60 уран бүтээлч оролцох гэнэ.

Энэ үеэр утга зохиолын салбарын хөгжлийн талаар ярилцахаас гадна зохиолчдын санал бодлыг сонсох юм.

Ерөнхийлөгч өмнө нь “Болор цом”-ын эздийг хүлээн авч байсан билээ. Ер нь ч үе үеийн төрийн тэргүүнүүд сэтгэлгээний манлайд явдаг хүмүүсээ урьж уулздаг уламжлалтай байсан аж.

Тухайлбал, Ю.Цэдэнбал агсан тухайн үеийнхээ зохиолчдыг хүлээн авч уулзах үеэрээ хүүхдийн номын хэвлэлийн газар байгуулах, утга зохиолын авьяастай хүүхдүүдийг дэмжиж, сургуульд сургах талаар шийдвэр гаргаж байжээ.

Хуваалцах